Wednesday, February 20, 2019

Хүмүүжилд тоглоомын нөлөө

       ТОГЛООМ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ХЭРХЭН НӨЛӨөЛӨХ ВЭ?~

1.Хөлөгт тоглоомоор тоглуулах. Тоглоом бол хүүхдийн оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулах хамгийн сайн хэрэгсэл гэж хэлж болно. Сүүлийн үед олон төрлийн тоглоом гарах болсон. Эдгээрээс хөлөгт тоглоомоор тоглох үед таны хүүхдийн тархинд өмнөх мэдээллийг сэргээн санах үйл ажиллагаа идэвхтэй явагдаж богино хугацааны ой санамжинд хадгалагдсан мэдээлэл урт хугацааны ой санамж руу дамжуулагдаж улмаар түүнийг сэргээн санах ажиллагаа сайжрахад чухал дэм болдог ажээ.
2. Шүлэг, дуугаар ой тогтоолтыг сайжруулах. Шүлэг, дуу, хөгжим, хэмнэл нь хүүхдийн хэл ярианы хөгжилд маш сайн нөлөө үзүүлдэг төдийгүй хүүхэд үөгээр дамжуулан, өөрсдийн дуу хоолойгоо сонсонгоо тархин дахь мэдээллээ сэргээн санаж байдаг бөгөөд энэ нь ой тогтоолтоо сайжруулах сайхан дасгал болдог байна.
3. Үлгэр ярих, сонсох. Үлгэр ярих нь ой тогтоолтыг сайжруулахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг дасгал юм. Яагаад гэвэл хүүхэд үлгэр ярьж, сонсож байхдаа үлгэрийн үйл явдал, дүрүүдийг сэтгэлдээ төсөөлдөг. Хэсэг хугацааны дараа эргэн санахад энэхүү төсөөлөл нь их тус болдог. үүнээс харахад үлгэр нь хүүхдийн тархинд хадгалагдсан мэдлэгийг сэргээн санаж, гаргаж ирэх нэг төрлийн дасгал юм. Үлгэрийг дахин дахин ярих үед хүүхдийн тархины богино хугацааны ой санамжийн холбоос нь урт хугацааны ой санамжийн холбоостой улам нягт холбогдож байдаг байна.

https://huuhduud.com/

No comments:

Post a Comment